Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга байхад их, дээд сургуулийн сургалтын дундаж төлбөр 2.6 сая байна

2018 оны 8 сарын 14

Arslan.mn

“Ардчилсан оюутны холбоо” өнөөдрөөс төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиудын удирдлагуудад Oндсэн зургаан асуулга бүхий албан шаардлагыг хүргүүллээ. Шаардлагын хариуг долоо хоногийн дотор ирүүлэх ёстой аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцаж байна. Гэвч жил ирэх бүр сургалтын төлбөр үндэслэлгүйгээр нэмэгдэж, эцэг, эхчүүд төдийгүй оюутан залууст дарамт учруулж байгааг “Ардчилсан оюутны холбоо”-ны зүгээс мэдэгдлээ.

2018-2019 оны хичээлийн жилд МУИС 11.900-19.200 төгрөгөөр, ШУТИС 12.000 төгрөгөөр тус тус нэг кредит цагийн төлбөрөө нэмэгдүүлсэн нь хамгийн их буюу 69.6 хувиар нэмэгдүүлжээ. Түүнчлэн ХААИС 19.5 хувь, АШУҮИС 14.5 хувь, БХИС 80.6 хувь, СУИС 45.8 хувь, МУБИС 50.1 хувиар тус тус сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн үзүүлэлт гарсан байна.

Далд хэлбэрт шилжсэн мөнгө угаах явдлыг хянаж, шалгах, сургалтын төлбөр нэмэгдсэнээр тухайн сургуульд ямар өөрчлөлт гарч байгааг гэрчлэх цаг нь болсныг “Ардчилсан оюутны холбоо”-ны зүгээс мэдэгдлээ. Мөн өнгөрсөн хугацаанд иргэдийн цалин огт нэмэгдээгүй төдийгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянга байхад их, дээд сургуулийн сургалтын дундаж төлбөр 2.6 сая байгаа нь харьцангуй үзүүлэлт гэв.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593806
0 эможи

keyboard_arrow_up