“ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ”-ийг ингэж авна

2018 оны 8 сарын 08

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ зурган илэрцүүд

Хичээл, сургуулийн улирал намар айсуй. Энэ үед оюутан болон, эцэг эхэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол сургалтын төлбөр. Өнөөдөр хамгийн багадаа л сургалтын төлбөр 1.5 саяас дээш байна. Тиймээс олон хүүхдийн сурах хүслийн найдвар нь оюутны зээл байдаг. Тэгвэл энэ жилийн хувьд “Оюутны хөгжлийн зээл”-ийг есдүгээр сарын 1-нээс олгох юм байна. Тус зээлд хэрхэн хамрагдах вэ.

Их, дээд сургуулийн оюутнуудад “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгохдоо өмнө нь банкны барьцаа, хамтран зээлдэгчтэй байхыг шаардахаас гадна хүүтооцдог байсан. Үүнийг Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу шинэчилж, Боловсролын зээлийн сангаар дамжуулан оюутнуудад хүүгүй, барьцаагүй олгохоор болсон. Энэ журам өнгөрсан тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Энэ жилийн хувьд нэг оюутанд дунджаар 2.5 сая төгрөгийн зээл олгоно гэж тооцвол 35 мянган оюутан хөгжлийн зээл авах боломжтой. Уг зээлийг авсан оюутан төгссөнийхөө дараа 6-10 жилийн хугацаанд цалингаасаа зээлээ төлөх боломжтой.

Зээлд хамрагдахыг хүсвэл бакалаврт суралцаж байгаа оюутны өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторант бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгох нөхцөлтэй юм байна.

Зээлд хамрагдах оюутан хичээлийн жилийн нэг улирадд 10-аас доошгүй цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх ёстой. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зээл олгохгүй байхаар журамлажээ.

Зээл зөвхөн Боловсролын зээлийн сангаар дамжин олгогдоно. Боловсролын зээлийн сангаас тодруулахад “Ирэх есдүгээр сарын 1-нээс хойш “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгож эхэлнэ гэсэн мэдээлэл өгсөн юм.

Одоогоор их, дээд сургуулиудаас зээл хүссэн оюутнуудын материалыг Боловсролын зээлийн сан хүлээж авч байгаа. Бүх их, дээд сургуулийн материал бүрдсэний дараа мэргэжилтэн нэг бүрчлэн танилцсаны дараа шаардлага хангасан оюутнуудын зээл олгогдох аж.

 

Бүрдүүлэх материал: Иргэний үнэмлэхний хуулбар, ЭЕШ-ын онооны хуулбар, сургуулийн тодорхойлолт, төлбөрийн нэхэмжлэх, суддах хичээлийн жагсаалт, Сургуульд зохих журмын дагуу элссэнийг нотлох баримт, Ирээдүйн орлогоо тодорхойлсон эсээ бичлэг.


Зууны мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593600
0 эможи

keyboard_arrow_up