БНХАУ-д суралцах, виз мэдүүлэх иргэдэд өгөх зөвлөгөө
2018 оны 8 сарын 07
Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байгаатай холбогдуулан БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцахаар Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн тоо, дараалал жил бүрийн наймдугаар сард огцом өсдөг.
Мөн ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг үлэмж нэмэгдүүлдэг юм.
Иймд БНХАУ-д суралцах оюутан залуучуудыг цагийг нь тулгалгүйгээр аль болох эртнээс визээ мэдүүлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөлөө.
БНХАУ-ын ЭСЯ нь 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагийн 9:30-12:00 цагийн хооронд визийн материал хүлээн авдаг хуваарьтай байна.
Эх сурвалж: ГХЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
593569
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс