Нийслэлд 34,368 зургаан настан нэгдүгээр ангид элсэн орно

2018 оны 8 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэлийн талаар болоод цаг үеийн асуудлаар НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдсан юм.

Хурлын үеэр Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, шуурхай үйлчилгээ үзүүлэх цахим бүртгэлийг хийх болсон нь хүүхдээ гэрээсээ цэцэрлэгт бүртгүүлэх боломж бүрдүүлснийг онцолж байлаа.

Мөн хурлын үеэр өнөөг хүртэл сургуульдаа биеийн тамирын заалгүй, арван жил биеийн тамирын хичээлд сууж үзээгүй олон сурагч байсаар байгааг дурьдсан.

Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн газартай холбоотой асуудлууд олон байгаа. Тухайлбал, хандив тусламж, хээл хахуулийн сүлжээнд орсон олон сургууль, цэцэрлэг байгаа, хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал цэгцрэхгүй байгаа гэх мэт асуудлыг НИТХ-ын дарга  С.Амарсайхан хурлын үеэр хэлж байв. Үүний холбогдуулан НИТХ-ын дарга ажлын хэсэг байгуулж нийслэлийн боловсролын байгууллагуудтай холбоотой тодорхойгүй бүх асуудлыг нээлттэй болгож, холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

Улаанбаатар хотод 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 227, төрийн бус 434 нийт 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулжээ.

Харин энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 222, төрийн бус 450, нийт 672 цэцэрлэгт нийт 114,252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа бол ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх аж.

Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл өнгөрсөн сарын сарын 25-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ныг дуустал үргэлжилэх юм.  Бүртгэлийг Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явуулж байна. Уг системд 2-5 настай бүх хүүхдийн дата мэдээллийг оруулжээ.

 

Эх сурвалж: IKON.MN                ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593425
0 эможи

keyboard_arrow_up