Ял эдэлж буй 7 хүүхэд хянагчийн хамт шалгуулах байранд ирж ЭЕШ өгсөн

2018 оны 6 сарын 20

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар зургаадугаар сарын 16-наас эхэлж, өнөөдөр орос хэлний шалгалт авснаар дуусаж байна. ЭЕШ-ын талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа товч  мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил хамгийн олон буюу 43824 сурагч төгслөө. Орон даяар шалгалт авах 49 төвийн 1302 танхимд ЭЕШ-ыг зохион байгууллаа. Боловсролын үнэлгээний төв, УБЕГ, ЦЕГ-тай хамтран шалгалтыг зохион байгууллаа. ЭЕШ-ын үед 371 зохион байгуулагч, 12800 хянагч ажиглагч ажилласан. Энэ жил анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шалгалт өгөхөд зориулсан тусгай танхим бэлдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй 16 хүүхэд шалгалт өглөө. Мөн хорих ял эдэлж буй долоо хүүхэд хянагчийн хамт ирж, элсэлтийн шалгалт өгсөн. Элсэлтийн шалгалтын дүн долоо хоногийн дараа гарна. долоодугаар сарын 1-3-ны өдөр шалгуулагчид батламжийг өгнө. 

-Элсэлтийн шалгалтыг цахимаар явуулах бэлтгэл ажил хийж байсан. Энэ жил онлайн шалгалт яагаад аваагүй вэ? 
-Бэлтгэл бүрэн хангахын тулд шалгалтын материал засах машин авах шаардлагатай. Ийм төхөөрөмж авах зардлыг улсын төсөвт суулгаагүй. Харин энэ жил анх удаа Ховд, Орхон аймагт ЭЕШ-ыг цахимаар явууллаа, амжилттай болсон. Цаашид ЭЕШ-ын 49 төвийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх боломжтойг харагдлаа. Иймд шалгалтыг цахим хэлбэрээр явуулах бэлтгэл хангаж, уншигч машиныг авах төсвийг ирэх оны Улсын төсөвт суулгах санал оруулна. 

-Шалгалтыг цахим хэлбэрээр явуулснаар дүнг газар дээр нь мэдээлэх боломж бүрдсэн. Дээрх хоёр аймагт шалгалтын дүнтэй хобоотой ямар үзүүлэлт гарч байна вэ?  
-Цахим шалгалт авахад химийн шалгалтыг жишээлбэл Ховд аймагт 333 сурагч өгч 100 онооо авахаас дунджаар 78 оноо авсан байна. Харин Орхон аймагт химийн шалгалтыг 260 хүүхэд өгсөн бөгөөд дундаж оноо 92 хувь байгаа юм. Эндээс тухайн хоёр аймгийн химийн хичээлийн сургалтын чанарт дүгнэлт хийж болохоор байна.  

-Энэ ЭЕШ-д ямар хичээлийг хамгийн олон хүүхэд сонгон шалгалт өгсөн бол? 
-Математикийн хичээлийг 32 мянга буюу хамгийн олон хүүхэд сонгон шалгалт өгсөн. Дараа нь англи хэлний шалгалтыг 27 мянган хүүхэд өгсөн байна. Орос хэлний хичээлийг хамгийн цөөхөн буюу 1200 хүүхэд сонгон шалгалт өгсөн гэх үзүүлэлт гарсан. 

-Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой шалгуулагчдаас ямар нэг гомдол гарсан уу? 
-Шалгалттай холбоотойгоор шалгуулагчдаас 10 гомдол Боловсролын үнэлгээний төвд ирсний долоо нь хоцорсон тухай байсан. Өөр гомдол гэвэл нэг хүүхэд харандаагаар бичих ёстой байтал балаар бичсэн, бас нэг хүүхэд барилгын ажил явагдаж буйтай холбоотой шалгалт авах үед их дуу чимээ гарч байсан гэж гомдол гаргасан. Үүнийг эс тооцвол шалгалтын тест задрах зэрэг ноцтой зөрчил гараагүй. Энэ жилийн ЭЕШ амжилттай болж өндөрлөлөө гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58720
0 эможи

sanal
2018-06-20 15:28
Edgeer hkuuhkduud meregjliin baghs naraar tediilen hkangagdaagyi bailgyi dee, gehkdee demjeed surguulid orchikhbol aldaagaa ukhamsarlaj gyin hsinj shuu dee zailuul
keyboard_arrow_up