Л.Ганбат: ЭЕШ хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авна гэсэн ойлголт байхгүй
Өнөөдөр өглөө Яармагийн замд зам тээврийн осол гарсаны улмаас ЭЕШ-аа өгөхөөр явсан хүүхдүүд хоцорсон талаарх мэдээлэл цахим орчинд тархаад байна.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодруулахад “Одоогоор ЭЕШ-аас хоцорсон гэх гомдол, санал манайд ирээгүй байна. Яармагт ЭЕШ авч байгаа сургууль байхгүй. Хан-Уул дүүргийн хүүхдүүд 18 дугаар сургууль дээр ЭЕШ өгч байгаа. ЭЕШ хоцорсон хүүхдүүдээс дахин шалгалт авна гэсэн ойлголт байхгүй” хэмээх тайлбарыг өглөө.
Сануулахад, тухайн шалгуулагч ЭЕШ эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирэн бүртгэлээ баталгаажуулан байраа эзэлсэн байх ёстой юм.
Гэхдээ сандарсан эцэг эхчүүд одоогоор гомдлоо гаргаагүй байж ч болно гэж иргэд үзэж байна. Тиймээс үнэхээр зам тээврийн ослоос болж хүүхдүүд ЭЕШ-аас хоцорсон бол харьяа, яам, агентлагийн газрууд үүнийг анхаарч үзэх ёстой гэв.
Эх сурвалж: ZALUU.COM
|