Чадварлаг эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өндөр оноо авдаг
1970-аад онд эмэгтэйчүүд тэгш эрх эдлүүлэх хөдөлгөөн эхлэх хүртэл Жанет Тэйлор Спенсийн судалгаа айдас түгшүүрийг судлахап чиглэж байв.
Эрэгтэйчүүдийн хүйс эрх мэдэлд хүрэхэд нь хэрхэн уялдаатай байдаг тухай 2 эмэгтэй найзынхаа судалгааг уншсаны дараа тэрээр хүйсийн талаар судалж эхэлсэн гэдэг.
Уг судалгаа эмэгтэйчүүдийн хүйсийн талаар авч үзээгүйг анзаарсныхаа дараа эмэгчүүдэд чиглэсэн, уг судалгаатай төстэй судалгаа хийхээр шийдсэн аж. Үр дүнд нь “Чадварлаг эмэгтэйд хүмүүс дуртай юу?” бүтээлээ 1972 онд хэвлүүлсэн.
Роберт Хелмжейктэй хамтран эрчүүд эмэгтэйчүүдийн аль нь сул дорой эмэгтэйгээс илүү чадварлаг эмэгтэйг илүүд үздэг болохыг туршиж үзжээ. Уг 2 сэтгэл судлаач эрчүүд, эмэгтэйчүүд тэнцүүхэн байх болов уу гэж таамаглаж байсан өөрсдийнхөө таамаглалыг туршихын тулд боловсрол, гэрлэлт, мэргэжил, зуршил, оюун ухааны хувьд бусдыг дагуулах чадвар, нийгмийн болон санхүүгийн эрх чөлөө зэргийг асууж эмэгтэйчүүдийн үүрэг роль, эрхийг нь тогтоох хэмжүүрийг боловсруулсан.
Харин үр дүнд нь гайхширмаар гарчээ.
Судлаачдын таамагласнаас ч эсрэгээр судалгаанд оролцогчид чадварлаг эмэгтэйг сонгоод барахгүй, жирийн эрчүүд шиг чадвартай эмэгтэйчүүдэд өндөр оноо өгч байсан аж.
Энэхүү гайхалтай судалгаа нь хүйсийн судалгааг нийгмийн психологийн салбар болгох эхлэлийг тавьсан билээ.
Хуучинсаг үзэлтэй хүмүүс ч гэсэн эрчүүд шиг чадвартай эмэгтэйчүүдэд өндөр үнэлгээ өгдөг. Жанет Спэнс
Хүйсийн судалгаа
- 1961 – Альберт Бандура нь эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдтэй өөр өөрөөр харьцдаг учраас тэд өөр өөр зан ааштай байдаг гэдэг онолыг дэвшүүлсэн.
- 1970 – Робэрт Хэлмрейф, Эллиот Аронсон нар эрчүүд илүү чадварлаг байхыг хүсдэг тухай судалгаа хэвлүүлж байсан.
- 1992 – Америкийн сэтгэл судлаач Алис Игли эмэгтэйчүүд удирдагч болох юм бол тэднийг үл тоомсорлож харьцдаг гэдгийг илрүүлсэн.
- 2003 – Симон Барон Кохен эмэгтэйчүүдийн тархи хүний сэтгэлийн зовлонг илүү сайн ойлгодог бол эрчүүдийнх оюун ухааныг илүү эрхэмлэдэг гэж үзсэн.