Яагаад бид зарим үйл явдлыг хэзээ ч мартахгүй тод санадаг вэ?

2018 оны 6 сарын 08

Рожер Браун /1925-1997/ Ой тогтоолт

     1970 оны сүүлээр Харвардын их сургуулийн профессор Рожер Браун найз Жеймс Куликийн хамт намтрын ой тогтоолтын онцгой төрлийг “хүмүүс их цочролд оруулсан үйл явдлыг нарийн тодорхой сайн санаж байдаг”-ийг илэрхийлэхийн тулд энэ нэр томъёог шинээр нэмж оруулсан.

   Жон Кеннеди, Мартин Лютер Кинг нарыг буудаж алсан аллага зэрэг соёлын болон хувь хүний онцгой үйл явдлууд нь хүний биологийн онцгой ой тогтоолтын механизм (“Одоог хадгалж үлдэх”) нь үйл явдлыг арилахааргүй хадгалж үлдээдэг болохыг уг судалгаанд дурджээ.

    Яг л гэрэл зургийн аппарат шиг, бид  7 сарын 1-нд хотын төвд болсон үймээн самуун, телевиз сувгийн хорио зэрэг гэнэтийн мэдээ сонсохдоо хаана юу хийж байснаа, хэнтэй байсан, юу хийж байснаа санах болно.

Arslan.mn

Браун Кулик нар энэ ой тогтоол бол тод, үнэн, бат бөх гэж баталсан юм. Улрик Нейссер зэрэг судлаачид онцгой механизмын онолоор өрсөлдөж байсан боловч, ой дурсамжийн үргэлжлэх хугацаа үйл явдлын дараа хувь хүний гадны нөлөөгөөр давтагдаж байдаг, тиймээс ой ухаанд бэхжин үлддэг гэж үзэж байжээ.

Ой тогтоолтын судалгааны чиглэл

  1. 1890 – Уилльям Жеймс богино хугацааны ой тогтоолт, урт хугацааны ой тогтоолт хоёрын ялгааг нарийн гаргасан.
  2. 1932 – Фредерик Бартлеттын судалгаа дурсамж нь зөвхөн юмсыг сэргээн санах биш өнгөрсөн үеийг идэвхтэйгээр буцаан сэргээх бүтээх үзэгдэл болохыг харуулсан.
  3. 1982 – Америкийн сэтгэл судлаач Улрис Нейссер гоц ой тогтоолт нь онцгой механизм шаарддаггүй харин олон дахин сургуулилтын үр дүнд бий болж болох юм гэж мэдэгдсэн.
  4. 1987 – “Өөрийн намтрын санах ой” бүтээлдээ Америкийн сэтгэл судлаач Девид Рубин биднийг жирийн хүн гэдгийг тодруулж өгдөг онцгой үйл явдлуудыг санадаг гэж бичсэн байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
58223
5 эможи

keyboard_arrow_up