Ховсдуулахад зөвхөн бидний төсөөлөл чухал

2018 оны 6 сарын 07

Аббэ Фариа (1756-1819)-ийн сэтгэл судлалд оруулсан хувь нэмэр

  Трансын байдалд оруулж эмчлэх эмчилгээний арга тийм ч шинэ зүйл биш. Египет, Грек гэх мэтийн эртний соёлуудад “Унлталтын төлөвт” орж тусгай мэргэшсэн санваартнуудаар хөндлөнгөөс нөлөөлүүлж, ятгуулах аргаар өвчнөө эмчүүлдэг байжээ.

Arslan.mn

    1027 онд Перс эмч Авицэнна транс төлөвийн шинжүүдийг баримтжуулсан боловч 18-р зуунд Германы эмч Франз Мэсмэр дахин танилцуулан гаргаж ирэх хүртэл эмчилгээний арга гэдгээрээ хэрэглэгдэлгүй орхигдсон. Месмер соронз эсвэл суггэст ашиглан биеийн төрөлхийн чанар эсвэл соронзон чанарыг удирдах замаар эмчилдэг байсан.

    “Месмердүүлсний” буюу “Соронздуулсны” дараа хүмүүсийн бие татвалзах бөгөөд үүний дараа бие нь дээрддэг хэмээсэн байдаг. Хэдэн жилийн дараа Португалийн лам Аббэ Фариа Мэсмэрийн ажлыг судлаад, энэ ажлын тодорхой хэсгийг соронз эзэлнэ гэдэг “бүхэлдээ утгагүй” гэж дүгнэжээ. Гэтэл үнэн илүү ер бусын байсан бөгөөд транст орох эсвэл “тод зүүд”-нд орох гэдэг бүхэлдээ хувь хүнээс хамаардаг. Ямар ч онцгой хүч шаардлагагүй. Яагаад гэвэл фэномэн зөвхөн ятгалга дээр тулгуурладаг.

Тод зүүд

   Фариагийн ойлгосноор түүний үүрэг бол тухайн субъектийг оюуны тохирсон төлөвт ороход туслах “төвлөрүүлэгч”-ийн үүрэг. “Тод зүүдний шалтгаан” нэртэй бүтээлдээ өөрийн аргыг дүрсэлсэн байдаг. Түүний дүрсэлснээр:

  Эхлээд тохирсон авъяастай хүнээ сонгосны дараа түүнийг буйдан дээр суулган амрааж, нүдээ анин, анхаарлаа төвлөрүүлэн унтах тухай бодохыг хүсдэг. Түүний дараагийн зааврыг хүлээх зуур тэдэнд эелдгээр эсвэл тушаангуйгаар “Dormez” (унт!) хэмээн хэлэхэд тэд тод зүүдний төлөвт ордог гэжээ.
 

Соронздогчоос юу ч гаралтай биш. Харин бүх зүйл субъектээс гаралтай бөгөөд тэр өөрийн төсөөлөлд байрладаг.                                                                                                                    Аббэ Фариа

     Харин ховс гэсэн ухагдахуун нь 1843 онд Шотландын мэс засалч Жеймс Брайдаас эхлэлтэй. Брайдынхаар ховс гэдэг нэгэн төрлийн унталт төдий биш, харин сэдэл дээр төвлөрөх төвлөрөл, үүний үр дүнд ятгалга нэмэгддэг гэж дүгнэжээ. Түүнийг нас барсны дараа ховсыг сонирхох сонирхол буурсан боловч Францын нэурологч Жон Мартин Шаркот хистэрийг эмчлэх эмчилгээнд ховсыг системтэйгээр хэрэглэж эхэлсэн. Ингэснээр энэ бүхэн Жосэф Брэуэр, Зигмунд Фрейд зэрэг ховсыг өөрийг нь хөдөлгөж буй хүчийг юу гэж судалж байсан сэтгэл судлаачдын анхаарлыг татсан бөгөөд хүний ухаараагүй “Ухаангүй төлөв” ямар их хүчтэй нээсэн.

   Аббэ Фариагийн хувь нэмрийг үнэлэн Португальд түүний хөшөөг босгосон байдаг.

Arslan.mn

  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
3
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58202
3 эможи

Зочин
2018-06-08 01:16
URT TSAGAAND BAIDG TSIGAN HOZRIIN MERGE HOVSDDOG
keyboard_arrow_up