Бие бол машин, түүнийг ухамсарт амин сүнс жолооддог

2018 оны 6 сарын 07

Ренэ Декарт /1596-1650/-ын сэтгэл судлалд оруулсан хувь нэмэртэй танилцацгаая

    Оюун ухаан ба бие тусдаа бөгөөд ялгаатай юмс гэсэн санааг Эртний Грекийн филосифич Платоноос гаралтай ч 17-р зуунд философич Декарт бие болон оюун хоорондын харилцааг анх удаа нарийвчлан дүрсэлсэн.

   1633 онд анхны ном нь оюун – бие хоорондын харилцаа, материаллаг бус хүний оюун буюу амин сүнсийг дүрсэлсэн.

Декарт:

  •    Хүний оюунд байрлан, бодолхийлдэг бол нэрвийн системээр урсан орж ирсэн “амьтанлаг билиг” (animal spirit)-р удирдуулан бие яг машин шиг ажиллаж, хөдөлгөөн хийх боломжтой болдог.

   Уг санааг анх Гален 2-р зуунд шингэний онолтойгоо хавсарган гаргаж ирсэн ч Декарт анх нарийвчлан боловсруулж, оюун болон бие тусгаарлалтын тухай сэдэвт төвлөрсөн.

Декарт тархийг тайлбарлахдаа:

Arslan.mn

    Оюунд байрлах ганц эрхтэн бөгөөд 2 нүдээр харсан, 2 чихээр сонссоныг нэгтгэж нэгэн сэтгэгдэл болгох үүрэгтэй гэж үзсэн.

Оюун ба бие 2-н хооронд асар их ялгаа бий.

Ренэ Декарт

    Тэрээр анх Францын Версайллэс цэцэрлэгт хүрээлэнгийн усны даралтын систем цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн усаар хангаж буйгаас өөрийн онолыг ургуулан төсөөлөн, усан оргилуур оргилуулагчийн тусламжтай ажилдагийн адил хүний оюуныг үүнтэй адилтгасан авсан. Тэрээр биеийн билиг яг л усны даралтын хүч шиг нерв болон булчинг ажиллуулж, биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулдаг хэмээн дүрсэлсэн.

Бие гэсэн энэ машин дотор ухамсарт амин сүнс бий. Тэр сүнс тархин дотор байрладаг, яг л оргилуулагч усан сан дотор байрладагтай адил. Ингээд амин сүнс хөдлөх, зогсох, үйлдлээ өөрчлөхийг хүссэн үед биеийн судал, хоолойнууд тэлдэг.

    Одоо хүртэл философичид оюун ба бие нь ялгаатай гэж батлахыг оролддог бол сэтгэл судлаачид тархины ажиллагаа болон үйлдлүүд яг тэнцүү явагддаг хэмээдэг. Практик ухагдахуунаар харвал биеийн болон оюуны эрүүл мэнд гэдэг нарийн холбогдсон, бие биедээ харилцан нөлөөлдөг нэг цогц зүйл.

Оюуны стресс физикт биеийн өвчинд нөлөөлдөг бол химийн элементүүдийн тэнцвэргүйжилт тархинд мөн нөлөөлдөг.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
58189
1 эможи

keyboard_arrow_up