Шингэний тэнцвэргүйжилт нь хувь хүний төрлийг тодорхойлдог
Шингэний онол нь аль МЭӨ 460-370 онд амьдарч байсан Гипократ шороо /хүйтэн бөгөөд хуурай/, агаар /дулаан бөгөөд нойтон/, гал /дулаан бөгөөд хуурай/, ус /хүйтэн бөгөөд нойтон/ гэх элемент дээр үүдэн эмчилгээний загварыг хөгжүүлсэн ба тэдгээрийг биеийн шингэнүүдтэй харьцуулсан юм. Үүнийг хожим 200 жилийн дараа Гален хувь хүний онцлог болон өргөжүүлж, тэрээр бие дэх шингэний түвшин болон хувь хүний сэтгэл хөдлөл, төрөлх хандлага, эсвэл темперамент хоёрын хооронд шууд холбоо бий гэдгийг харсан байна.
Бид одоо ч үүн дээр тулгуурлан бие хүний онцлогийг ялгаж танидаг билээ
Шингэний тэнцвэргүйжилт хувь хүний төрлийг тодорхойлдог.
Mеланхолик: Уйтгартай, Айдастай, Депресстэй, Яруу найрагч, Урлагийн /Хар цөс ихтэй/
Флегматик: Удаан, Дуу муутай, Ичимхий, Ухамсартай, Тууштай /Флэгм ихтэй/
Хлорик: Бухимдуу, Эрч хүчтэй /Шар цөс ихтэй/
Сангвиник: Зөөлөн сэтгэлтэй, Хөгжилтэй, Өөртөө итгэлтэй /Цус ихтэй/
Хэрэв аль нэг шингэн ихэдвэл түүнтэй харгалзах темперамент хувь хүнд ноёлож эхэлдэг.
Гален хэлснээр зарим хүмүүс тодорхой темперанттай болж төрдөг. Гэхдээ нэгэнт темпераментын асуудлууд шингэний тэнцвэргүйжилтээс шалтгаалдаг тул дэглэм болон дасгалаар эмлэгдэх боломжтой гэж үзсэн. Ноцтой зарим тохиолдолд огиулах болон цус ханах эмчилгээг хэрэглэдэг байжээ.
Жишээ нь, Хэтэрхий амиа бодсон үйлдэл хийвэл сангвиник темпераменттай гэсэн үг бөгөөд маш их цустай гэж үзэн махан дээр нь зүсэх, цус гаргахын тулд судсыг нь бага зэрэг зүсэх гэх мэтээр эмчилнэ.
Галений номлол сэргэн мандалтын үед бутран унасан ч хожим 1947 онд Ханс Есэнк темперамент гэдэг биологид тулгуурласан хэмээгээд хувь хүний онцлогт нөлөөлдөг 2 шинжийг тодорхойлсон. Энэ бол нэуротицизм, экстравэршин. Ийнхүү 20-р зуунд эртний темпераментуудыг цуурайтуулсан юм.
Хэдийгээр шингэний тухай энэ онол урт хугацааны турш сэтгэл судлалын салбарын нэг хэсэг байгаагүй боловч Галений тодорхойлсон биеийн болон сэтгэлийн өвчин холбоотой гэсэн нь орчин үеийн эмчилгээний суурийг хэлбэрчилсэн.