Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн 1250 сурагчдад сурагчийн үнэмлэх гардууллаа

2018 оны 5 сарын 23

Улаанбаатар хотын захын байршлуулад байрлах дунд сургуулиудаас Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургууль нь гурван дүүргээс хүүхдүүд хүрэлцэн ирж суралцдаг онцлогтой сургууль аж. Үүний хажуугаар 2018 оны хичээлийн шинэ жилд тус сургуулийн барилга дахин төлөвлөлтөд орж байгаа тул сурагчид ойролцоох бусад сургуулиудад шилжин суралцахаар болжээ. Үүнээс улбаалаад 19 дүгээр сургуулийн сурагчид хоёроос гурван автобусыг дамжин сууж хичээлдээ явах нөхцөл үүсээд байгаа юм байна.

НИТХ-аас батлан гаргасан автобусанд цахим картаар зорчих журамд, “Оюутан, сурагчдын смарт карт нь оюутан болон сурагчийн үнэмлэхийн хамт хүчинтэй байна” хэмээн заасан байдаг. Харин эрх бүхий ажилтан шаардлагатай үед зорчигчоос биеийн байцаалтыг шаардахад оюутан сурагчдад оюутан, сурагч гэдгийг нь тодорхойлох, гэрчлэх үнэмлэх төдийлөн байдаггүй байна. Үүний улмаас зорчих эрхгүй хүн зорчиж байгаа мэтээр карт хураагдах нөхцөл байдал үүсэж, оюутан, сурагчдын нийтийн тээврээр үйлчлүүлэх эрх зөрчигддөг аж.

Тэгвэл энэ асуудлыг шийдэх үүднээс “Сити баз консалтинг” ХХК-иас сурагчдыг үнэмлэхжүүлэх аяныг санаачлан хэрэгжүүлж эхлүүллээ. Сурагчдыг үнэмлэхжүүлэх аяны хүрээнд өнөөдөр “Сити баз консалтинг” ХХК-ийн удирдлагууд Нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургууль дээр зочилж, тус сургуулийн 1250 сурагчдад сурагчийн үнэмлэхийг гардуулан өглөө.

Энэ үеэр “Сити баз консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Зуундарь, “Ахлах ангийн сурагчдын хувьд оюутнуудтай, насанд хүрсэн залуучуудтай андуурагдаж картаа хураалгах зөрчил их байдаг. Сурагчдыг үнэмлэхжүүлснээр энэ асуудал шийдэгдэнэ. Тийм учраас сурагчид та бүхэн энэхүү үнэмлэхээ смарт карттайгаа цуг үзүүлж автобусаар зорчиж байгаарай” хэмээн онцоллоо.









Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57664
0 эможи

keyboard_arrow_up