Ирэх намраас эрүүл мэндийн хичээлийг дахин оруулна

2018 оны 5 сарын 23

Arslan.mn

Хүүхдэд  хэт их ачаалал өгч ядраахгүй байх болон тусгай багш бэлтгээгүй гэсэн шалтгаанаар ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс эрүүл мэндийн хичээлийг хасаад байсан. Харин ирэх намраас эхлэн энэ хичээлийг дахин оруулахаар болжээ. Гэхдээ, тусгай цаг нэмэлгүйгээр хичээлийн агуулгыг заах юм байна.

Тиймээс сургууль бүр дээр 2-5 багшийг нөөц багшаар бэлтгэх юм байна. Өмнө нь бэлтгэгдсэн ганц багш нь жирэмслээд дикритээ аваад явчихдаг гээд боловсон хүчний асуудал үүсдэг  учраас энэ жил ийнхүү олон багшийг нөөц хэлбэрээр бэлтгэх юм байна.

Эрүүл мэндийн хичээлийг зургаан агуулгатай байлгахаар ажлын хэсгийнхэн ярилцаж байгаа аж. Үүнд, осол гэмтэл, хоол тэжээл, нөхөн үржихүй, жендэр гэх мэт. Цаашид 1-3 дугаар ангид нь буюу бага насанд тохирсон агуулгаар эрүүл мэндийн хичээлийг заах чиглэл баримталж байгаа аж. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57640
0 эможи

ОО
2018-05-23 14:10
ТЭР ТЕХНОЛОГИ ГЭДЭГ ХИЧЭЭЛИЙГ АХЛАХ АНГИД ОРУУЛАХАА БОЛИОЧЭЭ.
keyboard_arrow_up