Улаанбаатарт 34.2 мянган хүүхэд шинээр сурагч болно
2018 оны 5 сарын 16

Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг ирэх наймдугаар сарын 20-ноос бүртгэхээр болжээ. Харин хамран сургах тойргийн тушаалыг энэ долоо хоногт зарлах юм байна. Мөн нийслэлийн хэмжээнд анги дүүргэлтийг хамгийн багадаа 45-д сурагчаар барихаар төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн жил 31 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцсан бол энэ хичээлийн жилд 34200 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах статистик тоон мэдээлэл гарчээ.
|
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
57319
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
