Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцогчдын АНХААРАЛД
Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой элсэлтийн ерөнхий шалгалт ирэх 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч нь шалгалт өгөх анги танхим, суудлын хуваариа 2018 оны 05-р сарын 15-наас хойш “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч хэвлэж авна.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.
- Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна/
- Суудлын хуваарь
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.
ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.
ЭЕШ-ийн хуваарь:
Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн лавлах утас болох 70119498, 75779498, info@eec.mn и-мэйл, www.facebook.com/eec.mn/ цахим хуудсаар хүлээн авна