TED TALK-ын илтгэлт тавих урлагийн нууцаас хуваалцахуй
Танхим дүүрэн хүмүүсийн өмнө зогсоод тэдний анхаарлыг татаж, бүр шүтэн бишрүүлэх нь тун ч амаргүй ажил. Гэхдээ дэлхийн шилдэг илтгэгчдийн зөвлөгөөг анхааран болгоовол танд тус болох нь дамжиггүй.
Саймон Синек: Шилдэг удирдагчдын манлайлал
Эгэл жирийн мэт боловч гарцаагүй үйлчилдэг удирдлагын үлгэр жишээч модель чухал үүрэгтэй. “Apple”-ийн удирдлага, Мартин Лютер Кинг, ах дүү Райт нар энэ тодорхойлолтонд багтана.
Крис Андерсон: Хүчирхэг илтгэлийг бий болгох
Яг тийм илтгэлийг хүчирхэг гэнэ гэсэн нэгдсэн ойлголт байхгүй боловч бүхий л мундаг илтгэлүүд нэг л адил нууцтай. Крис Андерсон үүнийг хэрэгжүүлдэг 4 аргын тухай ярина.
Дэвид МакКэндлесс: Нуршуу урт тоо баримтуудаас зайлсхийх
Дэвид МакКэндлесс ийм баримтуудыг (дайн тулааны зардал, хэвлэл мэдээллийн баримт, Facebook-ийн шуугиан гэх мэт) эгэл жирийн мөртлөө сонирхолтой диаграмм болгон хувиргадаг. Орчин үеийн мэдээллийн ширүүн урсгалыг залуурдан чиглүүлж, даван туулах гол арга бол мэдээллийн өөрийн нь дизайн юм гэж тэрээр үздэг аж.
Жулиан Трежер: Бусад хүн сонсоод л баймаар ярьж сурах
Таныг ярьж байхад хэн ч сонсохгүй байх тохиолдол тантай таарч байсан уу? Тэгвэл Жулиан Трежер танд тусална. Энд байнгын хоолойн дасгалаас эхлээд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх зэрэг олон зүйлийг танд зааж өгнө.
Нэнси Дуарте: Агуу илтгэлүүдийн бүтэц
Алдарт Стив Жобс iPhone-оо гаргаж байхдаа «Надад мөрөөдөл бий» гэсэн илтгэл тавьж байжээ. Шинжээч Нэнси Дуарте удирдлагын дагуулан дуудах арга барилд та бүхнийг сургах болно.
Эх сурвалж: network.mn
|