“Оны залуу” лекц ирэх сард болно
“Тансаг наадам” хэмээх тодотголтой “Next Stop” ёслол хүндэтгэлийн наадам 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж Шилжилтийн 25 жилийн “Нийгэм, улс төр”, Эдийн засаг, бизнес”-ийн Топ залуу, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г шалгаруулсан билээ.
25 дахь жилдээ зохион байгуулагдсан уг наадмын шилдгүүд болох Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж, М-СИ-ЭС Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, “Монгол ТВ”-ийн захирал Ч.Номин нар уламжлал ёсоор “Оны залуу” лекцээ толилуулахаар болжээ. Энэ жилийн лекц 5 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана.
Алдаа оноотойгоо өндөрлөж буй шилжилтийн үеийнхэн өөрсдийн цаг үеийг хэрхэн дүгнэв? Бүтээн байгуулалтыг эхлүүлж буй бүсгүйчүүд ирээдүйгээ хэрхэн тодорхойлж байгаа бол? зэрэг олон асуултуудын хариултыг “Оны залуу” лекцээс авах боломжтой. “Оны залуу” лекцэд салбар бүртээ манлайлан ажиллаж буй залуусын төлөөлөл оролцох аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Залуучуудын Холбооны пэйж хуудаснаас болон 99962030, 88079457 дугаараас лавлана уу.