Ахлах ангийн сурагч ӨРГӨГЧ КРАН бүтээлээ
Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 10В ангийн сурагч Г.Галбадрах Би бага байхаасаа л инженер болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэ мөрөөдөлдөө хүрэхийн тулд 9-р ангидаа ӨЗБЛАС-д шилжин ирж 2 дахь жилдээ суралцаж байна. “Үзэсгэлэн-2018” –д КС -4567 өргөгч кран, ширээтэй шатар, эвтэй 4 амьтны сийлбэр, модон дэр, металл хөөмөл зэрэг 13 бүтээлээр оролцож “Шилдэг- Дизайн технологич”, “Сургуулийн эцэг эхийн зөвлөлийн нэрэмжит шагнал”-уудыг тус тус хүртсэн.
КС -4567 өргөгч краныг хагас жилийн хугацаанд хийж гүйцэтгэж байна. Цаашдаа 3м урт сумтай болгож хийх бодолтой байна. Одоогоор урт нь 1м байгаа. Машины цонхны мотор ашиглаж хийсэн кранаараа гагнуурын аппарат, тоосго өргөж үзсэн. Хамгийн хүнддээ 20 кг ачаа өргөж туршсан. Сум залгахад өргөх ачааны даац багасдаг. Би энэ кранаа багшийн заавар чиглүүлэг авч, харин хийхдээ бусдын тусламжгүйгээр бүх эд анги, деталь хэсгүүдийг хийсэн.
Аав маань цахилгааны инженер мэргэжилтэй, эцэг эх маань намайг аавынхаа мэргэжлийг өвлөн “инженер” болгохыг дэмждэг юм. Манай гэр бүлийнхний зорилгыг биелүүлэхэд дэмжин тусалж байгаа багш нартаа маш их талархдаг.