ЭЕШ-д 800 оноо авсан сурагчийг 1 сая төгрөгөөр урамшуулна
2018 оны 4 сарын 09
Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг 1 сая төгрөгөөр урамшуулах тухай Дорноговь аймгийн Засаг даргын захирамж гарчээ.
Мөн бэлтгэсэн багшийг 500,000 төгрөгөөр урамшуулах бөгөөд тус захирамжийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөх аж.
Багшийг чадавхжуулах, багшийн тэргүүн туршлагыг түгээх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлээ зөв сонгох, сурагчдын сурлагын чанар, ур чадвар, ахиц амжилт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг захирамжийг 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр баталжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
55800
0 эможи