Сонгинохайрхан дүүргийн сурагчид БНХАУ-ын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцана
Дүүргийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 12-р ангийн 2550 сурагч суралцаж байна. Эдгээр сурагчдаас 2 шатны шалгалт авч, шалгарсан 150 сурагч БНХАУ-ын их дээд сургуулиудад 30-100 хувийн тэтгэлгээр суралцах эрхтэй боллоо.
Сонгинохайрхан дүүрэг, Олон улсын боловсрол хөгжил сантай хамтран ажиллах гэрээ байгуулж дүүргийн төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 8 сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд ерөнхий мэдлэгийн шалгалт явуулсан байна.
Тус шалгалтад нийт 25 сургуулийн 800 гаруй сурагч хамрагдсанаас мэдлэгээрээ тэргүүлсэн 150 хүүхэд ийнхүү тэтгэлгийн эрхээ авч байгаа юм. Дүүргийн 65-р сургуулийн сурагч Л.Багабанди тэргүүн байранд шалгарч 100 хувийн тэтгэлэг авсан бол 2-р шатны шалгалтад тэнцсэн 20 сурагч 70 хувийн тэтгэлэг авсан бол бусад нь 30 хувийн тэтгэлгийн эзэн боллоо.
Шалгалтыг ЭЕШ-ийн журам болон эссэ, ярилцлага гэсэн шатлалаар авсан байна. Сурагчид нэг жилийн хэлний бэлтгэлд хамрагдсаны дараа сонгосон мэргэжлийнхээ дагуу их дээд сургуулиудад суралцах боломж бүрдэж байгаа юм