Туркийн Их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөг болно
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл 2018 оны 4 дүгээр сарын 16-наас 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрүүдэд явагдах гэж байна.
Бүртгэлтэй холбогдуулан тус ЭСЯ-наас 2018-2019 оны хичээлийн жилд Туркийн Их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор 2018 оны 3 дугаар сарын 16-ны Баасан гарагт 15:15 цагт Элчин сайдын өргөөндөө /Японы ЭСЯ-ны өөдөөс харсан/ “Турк Улсын Боловсролын өдөрлөг- 2018” арга хэмжээг зохион байгуулна.
Тус ЭСЯ нь Турк Улсад тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутан, залууст зориулж Туркийн боловсролын систем болон тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийн талаар мэдээлэл өгөх зорилгоор цуврал уулзалтууд хийсээр байгаа аж.
ХАЯГ:
Эх сурвалж: Монгол Улс дахь Туркийн ЭСЯ