6 настнуудад сургаж хэвшүүлэх 6 ДАДАЛ
“Ирэх намар хүүхэд маань сургуульд орно. Үсэг нүдлүүлдэг юм билүү? Гар хурууг нь зүгшрүүлж, хэдэн хуудас юм бичүүлэх юмсан“ гэж санаа зовниж сууна уу.
Эцэг эхчүүд бид хичээл сургууль эхэлснээр бяцхан үрсийнхээ гэрийн даалгаврыг хийлгэж сургах амаргүй даваатай тулгардаг. Ялангуяа 6 настнуудтай эцэг эхчүүдэд тэднийг хичээлээ хийлгэж сургана гэдэг бол эхний сардаа хамгийн хүнд байх болно.
Гэхдээ хүүхдийг уншуулж бичүүлэхээс илүү чухал зүйл байдгийг эцэг эхчүүд бид тэр бүр анзаардаггүй. Тиймээс хүүхэддээ одооноос дараах зүйлүүдийг сургаж хэвшүүлээрэй.
Өөрийгөө бие даан авч явах
Сурагч болмогц бүх зүйл хүүхдийн толгой дээр ирнэ. Цүнх, дэвтэр номондоо эзэн болохоос эхлээд хувцсаа өмсөж тайлах, бие засах гээд л. Тэгэхлээр таны хүүхдэд өөрийгөө бие даан авч явахад хүндрэлтэй зүйл байгаа эсэхийг ажиглаж, үүний үндсэн дээр шаардлагатай дэмжлэг үзүүлж сургах хэрэгтэй. Жишээ нь: гутлаа үдэж чадаж байна уу, ариун цэврийн цаас хэрэглэж чадаж байна уу гэх мэт...
Тэсвэр тэвчээртэй болгох
Багш нэрийг нь дуудтал, мөн хонх дуугарах хүртэл хүүхэд тэвчээртэй хүлээх хэрэгтэй болдог. Тэгэхлээр хүлээж сурах нь чухал. Иймээс хүүхдийн хэр хэмжээнд тохирсон дасгал, сорилууд явуулж дасгаж байх хэрэгтэй.
Хичээлд оролцох
Хүүхэд хичээлд идэвхтэй оролцож, багшийн хэлсэн шаардсаныг биелүүлэх хэрэгтэй болно. Үүнд дасгахын тулд гэртээ ямар нэгэн үүрэг даалгавар өгч биелэлтийг нь шалгаж , байгаарай. Жишээ нь: хувцсаа эмх цэгцтэй байрлуулаарай, загас амьтнаа цагт нь хооллоорой, эртхэн унтаарай гэх мэт. Жижиг гэхгүй ийм даалгаврыг тогтмол хийдэг бол хүүхэд суралцах хариуцлагаа ойлгоход их дөхөмтэй байдаг аж.
Эх сурвалж: network.mn
|