ФОТО: Чингисээс хойших 30 дугаар үеийн тухай номыг кирил бичигт хөрвүүлэн архивт хүлээлгэн өглөө

2018 оны 3 сарын 12

Arslan.mn

Түүхийн судалгааны бүтээлийг Архивын ерөнхий газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо.

"Сарт гол Цэцэн Вангийн шашдир оршвой" ном болон түүнийг дагалдах түүхийн үндсэн хоёр эх бичиг болох Сартуул цэцэн вангийн хошууны тайж нарын угийн бичиг, Цэцэн сартуул вангийн хошууны хүн амын 1929 оны тооллогын эх материалыг Архивын газарт кирил бичигт буулгасан эх хувийг нь хүлээлгэн өгч байгаа юм байна.

Энэхүү номуудад Чингисээс хойших 30 дугаар үеийн Сартуул хошууны ноёд тайж нарын угсаа гарвал, хүн зоны тоо бүртгэл, нутаг усны нэршлийн тухай өгүүлсэн аж.

Академич Г.Чулуунбаатар: "Шинжлэх ухааны академи, Үндэсний Архивын газартай хамтран нэгэн сонирхолтой арга хэмжээг зохион байгуулж байна. Доктор Г.Пүрэвдорж өөрийн үндсэн ажлын хажуугаар байгаль, хүн ардыг судлах Монгол хүний эргэлзээ сонирхлынхоо дагуу "Сарт гол Цэцэн Вангийн шашдир оршвой" нэрт цогц бүтээлийг олон жилийн судалгааныхаа үр дүнд бүтээсэн юм. Энэхүү бүтээлийг крилл бичигт буулгаснаар Архивт хадгалагдаж байгаа түүхийн үнэт өв санг эрдэм шинжилгээний эргэлтэд шуурхай оруулах, олон нийтэд түгээн сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Түүх угсаатны зүйн судалгааг хийхдээ арга зүйн хувьд шинэлэг хэлбэрийг ашигласан нь чухал ололт юм" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54780
1 эможи
keyboard_arrow_up