Денисов Антон Анатольевич: Орос хэл сурах боломжоор хангах бодлого хэрэгцээтэй
Найрамдал болон ОХУ-н Артек зуслангийн удирдлагууд БСШУСЯ-тай хамтын ажиллагааны гэрээ өнөөдөр байгууллаа.
"Олон Улсын Хүүхдийн Артек" Төвийн Боловсрол хариуцсан дэд захирал Денисов Антон Анатольевич "Манай төв 150 гаруй орноос хүүхдүүдийг хүлээн авч амраадаг байсан. Өнгөрсөн онд Монгол Улсаас 59 хүүхдийг хүлээн авч амраасан.
Цааашдаа энэ тоог ихэсгэх бодолтой байгаа. Үүнээс гадна хүүхдүүдийг Орос хэл сурах боломжоор хангах бодлого хэрэгцээтэй. Яагаад вэ гэвэл хэлний мэдлэг нь хүүхдүүдэд мэргэжлээ сонгох, Орос оронд очиж суралцахад суурь мэдлэг болж өгнө."хэмээлээ.
"Найрамдал" Цогцолборын Ерөнхий захирал О.Доржсүрэн "2018 онд Найрамдал цогцолборын 40 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн цаг үед ОХУ-н "ОУХТ "Артек" хамгийн том хүүхдийн зуслан хамтын ажиллагааны гэрээ байгуулж Олон улсын боловсролын болон соёлын солилцоо, олон улсын хөтөлбөр, боловсролын салбарын төсөлүүд, хүүхдүүдийн амралт, сайн дурын ажилтан зэрэг тодорхой асуудлууд дээр хамтран ажиллахаар болж байна" хэмээлээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|