“Багш солилцоо” хөтөлбөрийн нээлт боллоо
Монгол Солонгос улс хооронд долоо дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа “Багш солилцоо” хөтөлбөрийн 2018 оны нээлт өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд боллоо.
Монгол Солонгосын багш солилцооны хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн “Манай Солонгос багш нар гурван сарын турш байрлах учраас маш их бэлтгэлтэй, хичээл зүтгэл гаргаж ажиллах их сэтгэлтэй ирсэн. Ирэхээсээ өмнө монгол хэл судалсан. Ирээд хоёр хоног сургалтад суусан. Солонгос багш нар дунд 20 жилийн туршлагатай багш байгаа ч таньж, мэдэхгүй газар ирж байгаа тул хүндрэлтэй зүйл гарч магадгүй. Тэр бүгдэд тусалж дэмжиж байгаарай” гэв.
Солонгос багш нарыг хүлээн авч хамтран ажиллах сургуулийн төлөөлөл болох Нийслэлийн 71 дүгээр сургуулийн захирал С.Нямгэрэл “Багшийн заах арга ур чадварыг монгол багш нартай харилцан солилцож их зүйлийг сурна гэдэгт найдаж байна” гэлээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|