ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: Дэлхийн банк болон Япон улсын Засгийн Газрын хамтарсан тэтгэлэг зарлагдлаа
Дэлхийн банк болон Япон улсын хамтарсан (JJ/WNGSP) тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Уг тэтгэлэг хөтөлбөрийн зорилго нь хөгжиж буй орны тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан залуучуудад магистрын зэргээр суралцах боломжийг олгож, мөн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх юм.
“JJWBGSP” нь Америк, Африк болон Японд байрлах их дээд сургуулиудад 14 түнш орнуудыг хамруулсан 200 гаруй төрлийн програмтай тэтгэлэгт хөтөлбөртэй билээ.
Тэтгэлэгт хэн хамрагдах вэ.
- Хөгжиж буй орны иргэд
Хэдий хугацаанд үргэлжлэх вэ.
- Тэтгэлгийн үргэлжлэх хугацаа 2 жил
Тэтгэлэгт юу багтсан бэ.
- “JJ/WBGSP” тэтгэлэгт нь сургалтын төлбөр, амжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, болон бусад аяллын зардал багтсан байдаг.
Тавигдах шаардлага
- Дэлхийн банкны гишүүн болон хөгжиж буй орны иргэн байх
- Хөгжингүй орны давхар иргэншилгүй байх;
- Эрүүл байх
- Баклавраар төгсөөд 3 -аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан байх.
- Дэлхийн банкинд цусан төрлийн холбоо, эсвэл танил талгүй байх.
Тэтгэлэгт бүртгүүлэх заавар:
Тэтгэлэгт хөтөлбөрт “JJ/WBGSP” албан ёсны веб хуудсаар бүртгүүлэх бөгөөд, уг бүртгэл нь 2018 оны 2 сарын 22 -ноос эхлэн 4 сарын 12 хүртэл үргэлжилнэ. Гэхдээ энэхүү тэтгэлэгт хамрагдахын тулд эхлээд суралцах сургуулиа сонгон материалаа өгч тэнцсэн байх ёстой. Үүний дараагаар “JJ/WBGSP” -рүү өргөдөл өгөх эрхтэй болно.
Хүсэлт гаргагч нь анкетийг бөглөхдөө шаардлагатай нэмэлт бичиг баримтыг хавсарган явуулахаас гадна магистрын хөтөлбөрт элсэх өргөдлөө бичиж явуулна.
Хэрвээ та сонгосон сургуульдаа тэнцсэн бол тухайн сургуулиас таны мэдээллийг бусад оюутны мэдээлийн хамт “JJ/WBGSP” -ийн удирдах комисст хүргүүлж тэтгэлэг олгох талаарх шийдвэрийг гаргана болно.
Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэллийг ЭНД дарж авна уу.