ФОТО: ШУТИС-ийн хичээлийн VIII байрны шавыг тавьж, хэвлэх үйлдвэр ашиглалтад орлоо
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн /ШУТИС/ төв номын сангийн хойно баригдах гэж буй хичээлийн VIII байрны шав тавих ёслолын ажиллагаа болон “ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
ШУТИС-ийн хичээлийн VIII байр нь 40 лаборатори, лекцийн 9 болон хурлын нэг танхим, багш ажилчдын 25 өрөө зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байх бөгөөд оюутнуудыг ая тухтай орчинд суралцах, тэдний хөгжлийг дэмжихэд чиглэсэн 12 давхар цогцолбор болохоор зураг төсөлд тусгагджээ.
Тус сургуулийн хамт олон хичээлийн VIII байрыг 2015 оноос эхлэн барихаар төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн хугацаанд барилга барих бүх шатны зөвшөөрөл, барилгын зураг төсөл зэргийг хийсэн байна.
Мөн ШУТИС нь үйлдвэрээ өргөжүүлэн орчин үеийн дэвшилтэт технологи болох дижитал болон офсет хэвлэлийн машинаар бүрэн тоноглогдсон хэвлэлийн газартай боллоо.
Шав тавих ёслол болон үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны төлөөлөгчид, ШУТИС-ийн Захирал Б.Очирбат, дэд захирлууд болон эрдэмтэн багш, оюутны төлөөллүүд оролцлоо.
Эх сурвалж: ШУТИС