“Цагаан хэрэм“ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ материал хүлээн авч эхэллээ

2018 оны 2 сарын 22

Arslan.mn

“ЦАГААН ХЭРЭМ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН МАТЕРИАЛЫГ ЮНЕСКО-ИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, соёл, харилцаа, шинжлэх ухаан болон технологийн салбарын олон улсын солилцоо, ард түмнүүдийн хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой ЮНЕСКО болон БНХАУ-ын Засгийн газрын хамтарсан БНХАУ-ын их сургуулиудад магистр болон докторын түвшинд 2018-2019 оны хичээлийн жилд суралцах нэг жилийн хугацаатай “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Монгол Улсаас тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хоёр хүнийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс 2018 оны 3 дугаар сарын 20-ны дотор сонгон шалгаруулж, тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын олон улсын багт 2018 оны 3 дугаар сарын 25-ны дотор нэр дэвшүүлэх тул доорх шалгуурыг хангасан иргэд өргөдөл болон бүрдүүлэх бусад материалын хамт тус комисст m.tuya@unesco.mn хаягаар ирүүлнэ үү.

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу. 
http://www.unesco.org/new/en/fellowships/programmes/unescopeoples-republic-of-china-the-great-wall-co-sponsored-fellowships-programme/

1. СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ
Дараах холбоосоор орж суралцах салбар болон их сургуулиа сонгоно уу. http://www.csc.edu.cn/laihua/universityen.aspx

2. ТАВИГДАХ ШААРДЛАГА
1. Магистрын түвшинд суралцах бол 45, докторын түвшинд суралцах бол 55 доош настай
2. Бакалавр, магистр болон түүнээс дээш зэрэгтэй 
3. Англи хэлний өндөр мэдлэгтэй 
4. Оюун санаа болон бие бялдарын хувьд эрүүл байх

3. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 
1. ЭНЭ  холбоосоор орж цахим өргөдөл үүсгэнэ. (Program Category: Type A, Agency Number 00001)
2. Цээж зураг 
3. Ерөнхий боловсролын гэрчилгээ, бакалавр, магистрын дипломын хуулбар нотариатаар баталгаажуулсан байна. Хэрэв англи хэл рүү орчуулсан бол баталгаат орчуулгын газрын тамгатай байна. 
4. Тодорхойлолт, 2 хүнээс авсан байх /англи хэл дээр/
5. Суралцах төлөвлөгөө/судалгааны санал, англи хэл дээр, 500 үг.
6. Эрүүл мэндийн хуудсыг бөглүүлж, тамга, гарын үсгээр баталгаажуулсан байна.
7. Англи хэлний мэдлэгийг баталсан гэрчилгээ
Жич: Энэ жилээс эхлэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг цаасан хэлбэрээр авахгүй тул бичиг баримтаа дээр дурдсан цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

ЮНЕСКО-ИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИСС 
Утас: 70105652
Холбогдох мэргэжилтэн: Ё.Мөнхтуяа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54186
0 эможи
keyboard_arrow_up