2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын ОНЦЛОГ
2018 оны 2 сарын 13
Удахгүй сургуулиа сургуулиа төгсөж амьдралынхаа анхны сонголтын хийх гэж буй сурагч дүү нарт 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог, анхаарах зүйлсийн талаарх мэдээллийг хүргэе.
Бүрдүүлэх материал
- Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
- Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
- И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
- Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.
Шалгуулагч та:
- Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авна.
- Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлыг хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.
Эх сурвалж: network.mn
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?





1


1


53807
2 эможи