Сурагчдын III улирлын амралт гуравдугаар сарын 22-ноос эхэлнэ
							 2018 оны 2 сарын 07						
						
					
Сурагчдын амралт хойшлуулсантай холбогдуулан Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай БСШУС-ын сайдын тушаал гарлаа.
Сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн жилийн бүтэц дэх III улирлын амралтын хуваарь болон зуны амралт эхлэх хуваарьт дараах өөрчлөлтийг оруулсан байна.
Тухайлбал,
- Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 08 өдрийг дуустал,
 - Нийслэлийн сургуулийн III улирлын амралтыг гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг дуустал
 - Нийслэл, хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын зуны амралт 1, 2 дугаар ангид зургаадугаар сарын 1-нээс,
 - 3, 5 дугаар ангид зургаадугаар сарын 8-наас,
 - 6-12 дугаар ангид зургаадугаар сарын 15-наас эхлэх юм.
 
Түүнээс гадна хөдөөгийн сурагчдыг Цагаан сараар нэг, мал төллөх үеэр 2 долоо хоног амраах аж.

										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
1
								
								
								
								
								
							
								
								
								
								53497
								
								
							1 эможи
						