Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэгчдэд өгөх ЗӨВЛӨГӨӨ

2018 оны 2 сарын 06

Arslan.mn

Төгсөх ангийнхний хаврын нэг том даваа бол элсэлтийн ерөнхий шалгалт байдаг. Энэ ч утгаараа  шалгалтад бэлтгэхэд багагүй цаг хугацааг сурагчид зарцуулдаг билээ.  

2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл өчигдрөөс /2018.02.05/ улс орон даяар эхэллээ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын журамд хэд хэдэн өөрчлөлт орсонтой холбогдуулан элсэгчдэд зориулан зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлсийн талаарх зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

ЭЕШ-ын журамд орсон 4 өөрчлөлт

1. Улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон

Энэ илээс улсын бүртгэлийн ерөнхий газраас шалгуулагчийн хувийн мэдээллийг авдаг болсон тул шалгуулагч регистрийн дугаараа хийхэд бусад мэдээллүүд нь гарч ирэх юм байна. Хэрэв таны суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол эсвэл та нэрээ солиулсан бол сургуулийнхаа сургалтын менежерээр  дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна. 

2. Шалгуулагч Мобиком корпорацын "Candy" үйлчилгээг ашиглан шалгалтын төлбөрөө төлөх боломжтой.

Шалгуулагч шалгалтын хураамжаа интернэт үйлчилгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.

3. Бүртгүүлэхдээ файлаар оруулсан цээж зургаа урьдчилан харах боломжтой болсон

4. Өмнөх оны шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан зэрэг болно.

Бүртгүүлэхэд ЗААВАЛ анхаарах 13 зүйл

1. Бүртгэл орон даяар хоёрдугаар сарын 5-нд эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна.

2. Бүртгэлийн хугацаа болон цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг анхаарна уу. 

3. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.

3. Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдсан байна.

4. ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ.

5. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5,800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна.

6. Бүртгэлийн хураамжын төлбөрийг  Хаан, Голомт, Худалдаа хөгжил, Капитрон, Төрийн, Улаанбаатар, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар шилжүүлнэ.

7. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. 

8. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байна.

9. Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлнэ.

10. Харин гдаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ.

11. Хөгжлийн бэршээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

12. Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. 

13. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор батаалгаажсан байх ба шууд хэвлэн авна.

Бүрдүүлэх материал

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
  • Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.

Шалгуулагч та: 

  • Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авна.
  • Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлыг хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ.

  • ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана.
  • Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.
  • Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн лавлах утас болох 70119498, 75779498, info@eec.mn и-мэйл, www.facebook.com/eec.mn/ цахим хуудсаар хүлээн авна. 
Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53481
2 эможи
keyboard_arrow_up