Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд сургалт зохион байгууллаа
2017 оны 5 сарын 17
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтсээс Ерөнхий боловсролын төгсөх ангийн 230 сурагчдад /8-12 дугаар анги/ мэргэжлээ зөв сонгох хэрэгцээ, ажил мэргэжилд чиглэсэн хүсэл сонирхол, чадавх, боломжийг тодорхойлох, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил мэргэжилтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор сорил тест, видео үзүүлэн ашиглаж, мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр эерэг нөлөө үзүүлэхэд чиглэсэн танилцуулга “Мэргэжлийн ертөнц”, “Мэргэжил сонголт” мэдээллийн дэвтэр 230 ширхэгийг түгээж, ганцаарчилсан хэлбэрээр 45 сурагч өөрөө болон эцэг эхийн хамт зөвлөгөө авсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
53003
0 эможи