5. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн сургалтыг 4 байгууллагатай хамтран ажиллахаар гэрээ байгуулж, 10 зорилтот бүлэгт үзүүлж ажиллалаа. Үүнд: Эх онол ТББ-Ажил хайгч 150 иргэнд, Мөнх оюуны холбоос ТББ-аас ЕБС-ийн ахлах ангийн 230 сурагчдад , Албан бус боловсролын хөтөлбөрт хамрагдаж буй 20 иргэн, Ажил хайгч 60 иргэн, Хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэн, Хөдөө орон нутгаас шилжин ирсэн 20 иргэн буюу нийт 350 иргэнд, Шинэ халамж ТББ Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагч-140, Хорих ангид хүмүүжигч болон суллагдсан иргэд, хугацаат цэргийн алба хаагч зэрэг нийт 200 иргэнд, Эл Эй энд Си ХХК- Их, дээд сургуулийн оюутан-180, Эмзэг, эрсдэлтэй бүлгийн иргэн-20 нийт 200 иргэн, 2017 оны 11 сарын байдлаар нийт 900 иргэнд бүлгийн сургалт зөвлөгөө өгч, Хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн систем /LMIS/-д бүртгэж хамтарч ажиллалаа. Хөдөлмөрийн салбарт хэрэгжиж буй хууль, төсөл хөтөлбөрийг сурталчлах зорилгоор хороодод нийт 12 удаагийн өдөрлөг яармаг зохион байгуулан ажиллалаа.
Сүхбаатар Дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Сүхбаатар Дүүргийн Прокурорын газартай хамтран шүүхээс хорих ял нь тэнсэгдсэн, шүүхийн шийдвэрээр хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан иргэдийг дахин гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор уулзалт хийж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, АМЧБО, ажилд зуучлах арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 16-нд зохион байгууллаа. Уулзалтын үеэр 45 иргэнд мэдээлэл зөвлөгөө өгч, сургалтанд хамрагдах хүсэлтэй 1 иргэнийг бүртгэж, сургалтанд хамруулж ажиллассан нь үр өгөөжтэй сургалт боллоо.