Цэргийн ангиас халагдаж ирсэн залуусыг мэргэжлийн сургалтанд хамрууллаа
2017 оны 6 сарын 14
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс 2017 оны эхний ээлжинд цэргийн жинхэнэ албанаас халагдан ирж байгаа залуусыг хүлээн авч ажлын байр санал болгох, мэргэжлийн сургалт санал болгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрийн харилцааны анхан шатны мэдлэг олгох зөвлөгөө өгөх ажлыг Дүүргийн цэргийн штабтай хамтран зохион байгууллаа.
Дүүргийн хэмжээнд 16 цэргийн ангиас 112 цэрэг хугацаат албанаас халагдан ирсэн бөгөөд залуусыг ажлын байранд зуучлах, мэргэжлийн сургалтанд хамруулах зорилготой ажиллаж, ажил хайгчаар 20, мэргэжлийн сургалтанд хамруулахаар 17 иргэнийг бүртгэлжүүлэн, мэдээлэл зөвлөгөө өгч, гарын авлага 120 ширхэгийг тараан ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









53001
0 эможи