2017 онд Сүхбаатар дүүрэгт 836 ажлын байр шинээр бий болжээ
Сүхбаатар Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа болон шинэ ажлын байр бий болгосон байгууллага аж ахуй нэгжийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд бүртгэхэд 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 836 ажлын байр шинээр бий болсон байна.
Шинэ ажлын байрны мэдээг сар бүрийн 25-нд тасалбар болгож, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт цахим шуудангаар болон цаасан хэлбэрээр нийт 11 удаа хүргүүлж ажиллалаа. Мөн Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт сар бүр цахим шуудангаар, дүүргийн статистикийн хэлтэст цахим шуудангаар болон албан бичгээр тус тус хүргүүлэн ажиллаж байна.
Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 4000 гаруй аж ахуйн нэгж байгууллагын нэгжийн үйл ажиллагааны чиглэл, ажиллах хүчний судалгааг гаргасан.138 ажил олгогчийн ирүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын 1533 сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг ХЗЗ-ийн мэдээллийн санд бүртгэж, е.биржид байршуулан зарлаж, хороо хариуцсан мэргэжилтнүүдээр 7 хоногт 2 удаа цахим шуудангаар дамжуулан хүргэж, хороодын мэдээллийн самбар болон хэлтсийн мэдээллийн самбарт Facebook, sbd.hudulmur-halamj.gov.mn сайтад байрлуулж иргэдийг мэдээллээр ханган ажиллаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн зөрчигдөж байгаа заалтуудын талаар 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн хурлын танхимд зохион байгуулсан аж ахуй нэгжүүдэд зориулсан сургалтанд “Цалин хөлсний зохистой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор” Хөдөлмөрийн бүтээмжийг тооцох аргачлал, Хөдөлмөрийн норм, норматив, бүтээмжийн сургалт хэлэлцүүлэгт 100 ААНБ-ыг хамруулж, Хөдөлмөрийн бүтээмж тооцох аргачлал сэдвээр сургалт явуулж, оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авсан. Сургалт үр дүнтэй болж, цаашид бүтээмжийг тооцох аргачлалыг байгууллагын удирдлагын түвшинд түлхүү явуулах хэрэгцээг тодорхойлсон.