Австралийн Засгийн газрын тэтгэлгийн өргөдлийг ирэх сарын 1-нээс авч эхэлнэ

2018 оны 1 сарын 24

австрали зурган илэрцүүд

Австралийн Засгийн газар гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Тус улсад 2013 оноос эхлэн монгол оюутнууд тэтгэлгээр суралцаж эхэлсэн юм.

Тэтгэлгийн өргөдлийг ирэх сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэлх цахимаар хүлээн авна.   

Энэ оноос эхлэн тэтгэлгээр суралцах, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тавьдаг шаардлагад дараах өөрчлөлтийг оруулжээ.

  • IELTS шалгалтын оноо хамгийн багадаа 5.0 байх.
  • Унших, бичих ур чадварын шалгалтын оноо мөн л хамгийн багадаа 5.0 байна.
  • Сонсох, ярих ур чадварын шалгалтын оноо 5.0-аас бага байж болно.
  • Өргөдөл гаргагч ирэх сарын 1-ний өдрийг хүртэл хоёр жилийн турш тасралтгүй ажилласан байх шаардлагагүй.

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.  Энэ онд зөвхөн магистрийн ангид суралцах оюутнуудыг бүртгэх бөгөөд докторын зэрэг горилох оюутан бүртгэхгүй юм байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
52851
2 эможи
keyboard_arrow_up