Орон орны сургуулийн ХООЛ

2018 оны 1 сарын 15

Arslan.mn

Дэлхийн орон орны хүүхдүүд сургууль дээрээ иддэг хоолыг сонирхуулъя. Хаана ч ялгаагүй хувийн сургуулийн хоол арай чанартай, улсын сургуульд тааруухан хоол өгдөг гэнэ. Бүр хоолны газар гэж байхгүй, хүүхдүүд гэрээсээ идэх юм цүнхэлж ирдэг газар ч байдаг аж.

Өмнөд Солонгос

Кунжутын дарсан навч, кимчи, нухсан шош, рагу, цагаан будаа, усан үзэм.

Япон

Шарсан загас, хатаасан замаг, улаан лооль, төмстэй мисо шөл, цагаан будаа, сүү.

АНУ-ын Техас мужийн Остин хот

Цацагт хяруулын махтай салат, төмсний нухаш, тоорын чанамалтай боов, мөстэй цай.

Чех

Ногоотой будаатай шөл, сармистай үхрийн мах, төмсний хачир, жүрж.

Хятадын герман сургуульд

Шарсан төмстэй сосиски, луувангийн салат, зүсэм торт

Израиль

Фалафель, хачиртай гамбир, йогурт, ногоо

Финлянд

Салат, карритай тахианы мах, лууван, шошийн хачир, пудинг, сүү. Финляндад тогтсон жор гэж байхгүй, хүүхдүүд өөрсдөө сонгон захиалж болдог байна. Гэхдээ багш нар нь зөв хооллох талаар сайн зөвлөгөө өгдөг тул хүүхэд 5 наснаасаа эхлээд эрүүл хоол идэх зуршилтай болдог байна.

Бразиль

Цагаан будаатай мах, ногоон салат, пудинг, гүзээлзгэнийн шүүс

Украйн

Шөл, хэдэн зүсэм хиам, гоймон, давсалсан өргөст хэмх, талх, цай

Испани

Шарсан загас, салат, улаан лоолийн хачир, талх, алим

Сингапур

Мах, цагаан будаа, салат, амтат гуа

Их Британи

Цагаан хоолтнуудад: вандуй, жигнэсэн төмс, торт. Ердийн хүүхдүүдэд: сосиски, гамбургер, салат, алим

Энэтхэг

Шошны шөл, хулууны салат, цагаан будаа, аарц, тараг, хүүхдийн будаа

Канад

Бүрж шарсан загас, спринг-ролл, салат, гурилтай шөл

Франц

Тахианы бүрж шарсан мах, шарсан төмсний хачир, талх, ногоотой гоймон, салат, зүсэм торт

Швед

Төмс, байцааны салат, шош, крекер, жимсний шүүс

Куба

Шош, цагаан будаа, шарсан гадил, загас


Орос

Шөл, гоймонтой котлет, ногоо, жимсний шүүс

Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52351
0 эможи
keyboard_arrow_up