Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэг өдрийн 1147 төгрөгөөр нэмэх шаардлагатай

2018 оны 1 сарын 09

Arslan.mn

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгийг 1147 төгрөгөөр нэмж, шаардагдах мөнгийг эцэг, эхчүүдээс авах саналыг Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яамнаас гаргасан байна.   Хэрэв энэ санал дэмжигдвэл шаардагдах санхүүжилтийг эцэг эхээс нь авахаас өөр сонголтгүй гэдгийг салбар яамнаас нь тайлбарлав. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувийг эцэг, эхээс авна гэсэн заалт бий. Тиймээс хуулийн дагуу хүүхдийнхээ дархлааг нэмж, өдөрт иддэг хоол, хүнснийх нь норм, нормативыг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг эцэг эх нь гаргах үүрэг хүлээж буй юм.

Одоогийн байдлаар улсын цэцэрлэгт хүмүүждэг хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгөнд төрөөс 1650 төгрөгийг, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн нэг хүүхдийн нэг хоногийн хоолны мөнгөнд 2400 төгрөгийг төсөвлөн олгодог.  БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга С.Болормаа “Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгөн дүнг 1147 төгрөгөөр нэмж,  өдрийн ангийн хүүхдэд 2797 төгрөг, 24 цагийн ангид суралцдаг хүүхдэд 3547 төгрөгийн хоол өгөх ” тооцоолол гаргасан тухай дурьдлаа.

Уг санал дэмжигдэх эсэх нь тодорхойгүй байна. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52042
1 эможи
keyboard_arrow_up