Сурагчид хоёрдугаар сарын 1-нийг дуустал нэг сар амарна
Монгол Улсын Засгийн газрын томуу, томуу төст өвчний хүн амын өвчлөлийн байдалтай уялдуулан зохицуулалт хийх үүрэг чиглэлийн дагуу сурагчдын амралтыг 2018 оны 1-р сарын 8-нд эхлэх байсныг нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-нийг дуустал нэг сар амраах шийдвэр гарлаа. Томуугийн 6 вирус эргэлтэнд байгаа бөгөөд эдгээр нь хавсарсан тохиолдолд өвчин хүндрэх эрсдэлтэй учир дэгдэлт эхлэхийг хүлээлгүй сурагчдын амралтыг 7 хоногоор наашлуулах шийдвэр гарлаа.
Эцэг, эхчүүддээ анхааруулахад аль болох олон хүнтэй газраар хүүхдүүдээ авч явахгүй байх, өвчин хүндрээгүй бол өрхийн эмнэлгээс зөвлөгөө авч аль болох гэрийн нөхцөлд эмчилж хавсарсан вирусээс сэргийлэх нь зүйтэй болохыг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна. Амин дэм бүхий хоол ундаар хүүхдээ асрах нь дархлааг нь дэмжиж вирусын халдварлахгүй байх ач холбогдолтой юм.