“Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөн болно
2017 оны 12 сарын 12
НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран 2020 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монгол Хүн” хүмүүжлийн аяны хүрээнд “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 13-ны өдрийн 12.00-15.00 цагийн хооронд Улаанбаатар паласын их танхимд зохион байгуулна.
Зөвлөгөөнд Нийслэлийн 9 дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 3000 багш, удирдах ажилтан оролцох бөгөөд яам, нийслэл, дүүрэг, хороод, цэцэрлэгийнхээ түвшинд тулгамдаж буй 10 асуудлыг хэлэлцэх аж.
Мөн эцэг эхчүүдэд зориулан гаргасан “Монгол Хүн” дижитал сэтгүүлийн нээлт болох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
51006
0 эможи