Багш нарын цалинг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг БСШУЯ-ны сайд Ц. Цогзолмаа авч эхэллээ
2017 оны 12 сарын 08
Багш нарын цалин нэмэгдүүлэх гэрээг баталгаажуулсных нь төлөө БСШУЯ-ны сайд Ц. Цогзолмаа Төрийн Нарийн Бичгийн Дарга Ж.Болормааг ажлаас нь чөлөөлжээ. Ажлаас нь чөлөөлөх болсон шалтгааныг тодруулбал: Багш нарын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн 50 хувиар нэмэгдүүлэх, 2017 оны 12 сарын 20-ны дотор багтаан 516 мянган төгрөгийг багш бүрт олгох тухай гэрээ хэлэлцээрийг батлуулахтай холбоотойгоор ажлаас халах тушаалыг гаргасан байна. Энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцож цалин нэмэгдүүлэх хөдөлгөөнийг дэмжсэн нь буруу гэх шалтгаанаар дээрхи шийдвэрийг гаргажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
50849
1 эможи