Засгийн газрын ТЭТГЭЛЭГ ОЛГОДОГ улсууд
Зарим улс өөрийн Засгийн газрын зүгээс тэтгэлэг олгодог билээ. Энэ нь гадаадын оюутанд ч хамааралтай байдаг. Тэгвэл ямар ямар улс хэзээ, ямар төрлийн тэтгэлэг олгодгийг дараах мэдээллээс хараарай.
ТУРК
Турк улс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай сургалт явуулахын зэрэгцээ олон салбарт мэдлэг туршлага хуримтлуулах боломж олгодог бөгөөд жил болгон өөрийн улсын засгийн газрын тэтгэлэгийг зарладаг. Тодруулбал Бакалаврын хөтөлбөрийн тэтгэлэг жил бүрийн 3-р сарын 1-нээс 3-р сарын 31-нийг дуустал бүртгэдэг байна.
Турк улсын тэтгэлэгийн бүртгэлийг хийх зөвшөөрөгдсөн хувь хүн болон албан байгууллага байхгүй бөгөөд http://www.turkiyeburslari.gov.tr/ цахим хаягаар орж бүртгүүлдэг. Анагаах ухаан, шүдний эмч, эм зүйч мэргэжлээр бүртгүүлэх иргэдийн дүнгийн үзүүлэлт 100/90-с дээш, бусад мэргэжлээр сурах иргэдийн дүнгийн үзүүлэлт 100/70-с дээш байх шаардлагатай байна.
МАЛАЙЗ
Малайз улсын засгийн газрын тэтгэлэг нь Малайз улсад Мастер эсвэл Докторын хөтөлбөрт сурах хүсэлтэй оюутан залууст зориулсан тэтгэлэг юм. Тэтгэлэгт сургалт, ном сурах бичиг, эрүүл мэнд, аялал, сар бүрийн амьжиргааны зардал гэх мэт шаардлагатай бүх зардлууд багтсан байдаг. Насны хязгаар мастерт 40, Докторт 45 наснаас доош, дипломын голч дүн 3,5 ба түүнээс дээш, хэлний оноо IELTS 6,5 эсвэл TOEFL iBT 92 байх шаардлагатай.
БНСУ
БНСУ-ын засгийн газрын тэтгэлэг нь гадаад оюутнуудад тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба жилээс жилд элсэх оюутнуудын тоог нэмэгдүүлж байна. Global korea scholarship буюу БНСУ-ын энэхүү тэтгэлэгт онгоцны зардал, сургалтын төлбөр, сар бүрийн стипент олгодог. 1992 оноос хойш Монгол улсаас нийт 178 иргэн энэхүү тэтгэлэгээр
Баклавар, Магистар, Докторын зэргээр суралцаж төгссөн байна. Шалгалт /TOPIK/ оноо 4-р түвшинээс дээш эсвэл TOEFL, IELTS –ийн зохих оноотой байх шаардлагатай.
УНГАР
Унгар улсын засгийн газар нь олон улсад нээлттэй бодлого баримтлах зорилгоор "Hugaricum scholarship pragramme" буюу Унгар улсад суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулсан сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны зардал, дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал зэрэг багтана. Шалгаруулалт 2 үе шаттай явагддаг. Өргөдөл хүлээн авах хугацаа 1сараас-3сарын хооронд явагдана. Шалгалтын оноо /IELTS 5,5 , TOEFL IBT 79 , PBT550/ байх шаардлагатай.
ФРАНЦ
Франц улсын засгийн газрын тэтгэлэг нь Мастер болон Докторын хөтөлбөрт Төрийн удирдлага, Улс төр, Хууль эсвэл инженерчлэлийн чиглэлээр суралцах хүсэлтэй, мэдлэг боловсролтой, зорилготой, манлайлах чадвартай гадаад оюутнуудад зориулагдсан тэтгэлэг юм.
Тэтгэлэгт дотуур байр, сар бүрийн стипенд, эрүүл мэндийн даатгалын төлбөр, буцаж ирэх тийзний зардал зэрэг багтдаг. Сургалтын төлбөрөө өөрөө санхүүжүүлэх буюу семестрийн төлбөр нь 200-400 евро байна.
АВСТРАЛИ
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 орчим монгол иргэн Австрали улсад суралцан төгсч, улмаар Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж байна.
Тэтгэлэгт сургалтын төлбөр, 2 талын нисэх онгоцны зардал, нэг удаа олгогдох суурьших олговор, амьжиргааны зардал, баримжаа олгох сургалтын зардал, эрүүл мэндийн даатгал зэрэг багтана. Өргөдөл хүлээн авах хугацаа 2-р сарын 1нээс 4-р сарын 30 хүртэл явагддаг. Өргөдөл гаргагч нь академик 5,5 оноо болон түүнээс дээш (эсвэл дүйцэх TOEFL) оноотой байх шаардлагатай.