Нийслэлийн БАГА ангийн сурагчид ГУРВАН ДОЛОО ХОНОГ амарна
							 2017 оны 12 сарын 05						
						
					![]()
Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын II улирлын амралт эхлэх дөхөж байна.
БСШУС-ын сайдын тушаалаар баталсан хуваарийн дагуу нийслэлийн сургуулийн БАГА /I-V анги/ ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног амрах юм байна.
Харин ДУНД /VI-IX анги/, АХЛАХ /X-XII анги/ ангийн сурагчид 2018 оны нэгдүгээр сарын 5-наас 18-ныг дуустал хоёр долоо хоног амарна.
Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн БАГА ангийнхан арванхоёрдугаар сарын 29-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 11-нийг хүртэл хоёр долоо хоног амрах бол ДУНД, АХЛАХ ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-11-нийг дуустал нэг долоо хоног амрахаар хуваарьт тусгажээ.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								50676
								
								
							0 эможи
						