Бүх ангийн сурагчид 7 хоног амарна
2017 оны 11 сарын 05
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2017-2018 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг баталсан. Гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 3-наас буюу баасан гарагаас эхэлсэн.
Нэгдүгээр ангийн сурагчид хоёр 7 хоног амардаг байсан бол энэ жил бүх ангийн сурагчид нэг 7 хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван 7 хоног, дунд, ахлах ангийнхан хоёр 7 хоногийн хугацаатай амрах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
49125
0 эможи