БАЯРТ МЭДЭЭ: Монгол хүү таеквондогийн өсвөр үеийн “Дэлхийн аварга“ боллоо
2017 оны 11 сарын 02
Итали улсад болсон таеквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 40 орны баг тамирчидтай манай улсын 17 тамирчид өрсөлдөж 6 тамирчин 10 медалийг тус тус хүртжээ. Тодруулбал, СХД-ийн 105-р сургуулийн 6 дугаар ангийн сурагч Б.Сумъяабазар тус тэмцээнээс хос алтан медалтай эх орондоо ирсэн юм. Б.Сумъяабазарын хувьд 10-12 насны ангилалд дэлхийн аваргын алтан медаль мөн 14 насны ангилалд дахин өрсөлдөж хос медалийн эзэн болсон байна. Монгол эх орныхоо нэрийг гаргаж яваа мундаг хүүд халуун баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
33
8
1
7
7
48917
56 эможи