1000 багш өлсгөлөн зарлаж, ажил хаяна
2017 оны 10 сарын 27
Багш нарын цалинг нэмэх түр хорооноос өнөөдөр /2017.10.27/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэд багш нарын цалинг нэмэх шаардлагыг Засгийн газар хүлээн аваагүй тул 1000 багш өлсгөлөн зарлаж, хугацаагүй ажил хаялт зарлана гэж мэдэгдэв.
Мөн Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг УИХ-аар батлуулахдаа төрийн албан хаагчдад нэг удаагийн нөхөн олговор болгож 300 мянган төгрөг бэлнээр тараах болсныг хүлээн авахгүй, нүд хуурсан арга хэмжээ болсон гэж мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
48687
2 эможи