Мицубиши Корпорацийн ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрт хүсэлт хүлээн авч байна
Мицубиши Корпораци нь Японд төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай бөгөөд Байгаль орчин, дэд бүтцийн бизнес, Аж үйлдвэрийн санхүүгийн бизнес, Энергийн бизнес, Металл, Тоног төхөөрөмж, Хими, Ахуйн аж үйлдвэрийн гэсэн 7 группээрээ дамжуулан өргөн хүрээг хамарсан үйл ажиллагаа явуулж, гадаад худалдаагаар зогсохгүй бизнесийн хамтрагчидтайгаа хамтран дэлхийн өнцөг булан бүрт бизнес хөгжүүлэлт, үйлдвэрлэл болон бүтээн байгуулалтын ажлыг эрхлэн явуулж байна.
2010 онд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Мицубиши Корпорацийн Олон Улсын Тэтгэлэгт Хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:
Монгол улсын болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.
Нийт тэтгэлэгт хамруулах оюутны тоо:
- Доктор, магистрын түвшний суралцагч-3
- Бакалаврын түвшний суралцагч-7
Тэтгэлэгийн хэмжээ: 1,000,000 төгрөг
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шаардлага:
- МУИС-д амжилттай суралцаж буй Бакалавр, Магистр, Докторын түвшний оюутан байх
- Бакалаврын 2,3,4-р түвшний суралцагч байх
- Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаарлагатай оюутан байх
АНКЕТ бөглөх бол ЭНД дар
А. Бакалаврын түвшний суралцагч:
- Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 буюу түүнээс дээш байх
- Эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхитэй
оролцдог бол давуу тал болно
Б. Магистрын түвшний суралцагч:
- МУИС болон ШУТИС, ХААИС, ЭМШУИС, МУБИС, ШУ-ны академийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг хөндлөнгийн үнэлгээ бүхий сэтгүүлүүдэд судалгааны өгүүлэл хэвлүүлсэн байх
- МУИС болон дээр дурдсан их сургууль, хүрээлэнгийн ЭШ-ний хуралд илтгэл тавьсан байх ОУ-ын хөндлөнгийн үнэлгээ бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн бол давуу тал болно.
- ОУ-ын ЭШ-ний хуралд илтгэл тавьсан бол давуу тал болно.
- Хөтөлбөрт заасан багц цагийг бүрэн судалсан, сурлагын голч оноо 3,5 буюу түүнээс дээш байх
В. Докторын түвшний суралцагч:
- МУИС болон ШУТИС, ХААИС, ЭМШУИС, МУБИС, ШУ-ны академийн хүрээлэнгээс эрхлэн
- гаргадаг хөндлөнгийн үнэлгээ бүхий сэтгүүлүүдэд судалгааны өгүүлэл хэвлүүлсэн байх /2-оос доошгүй/
- МУИС болон дээр дурдсан их сургууль, хүрээлэнгийн ЭШ-ний хуралд илтгэл тавьсан байх/ 2-оос доошгүй/
- ОУ-ын хөндлөнгийн үнэлгээ бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн байх
- ОУ-ын ЭШ-ний хуралд илтгэл тавьсан байх.
- Судалгааны чиглэлээр гарын авлага, сурах бичиг бичиж хэрэглээнд оруулсан бол давуу тал болно
- Хөтөлбөрт заасан багц цагийг бүрэн судалсан, сурлагын голч оноо 3.5 буюу түүнээс дээш байх
Бүрдүүлэх материал:
- Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт, эссэ (хавсаргасан маягтын дагуу)-2 хувь
- Татах (XLSX, 27KB)
- Дүнгийн албан ёсны тодорхойлолт-2 хувь
- Харьяа тэнхимийн эрхлэгч, тэргүүлэх профессор эсвэл удирдагч багшийн хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт-1
- Хорооны тодорхойлолт (Гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын талаар тусгасан байх)
- Жич: Хөдөө орон нутгийн оюутнууд уг тодорхойлолтыг авахад хүндрэлтэй бол тэр талаараа мэдэгдэнэ үү
- Амжилтуудыг тодорхойлсон баримт (Оюутан байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар
- Бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 12:00 цаг
Хүлээн авах газар: МУИС Оюутны алба
Холбоо барих утас: 77307730-1143, е-мэйл: enkhjargal@num.edu.mn
Санамж:
- Хугацаанаас хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.
- Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.