ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: Японы 11 их сургууль Монгол оюутнуудыг урьж байна
2017 оны 10 сарын 09
"Японд суралцах тухай танилцуулга болон Мэдээллийн яармаг -2017" өнөөдөр Монгол-Японы төвийн байранд эхэллээ. Хоёр өдрийн турш явагдах яармагийн үеэр Монгол Улсад суугаа Японы элчин сайдын яам болон Японы оюутныг дэмжих байгууллага (JASSO), Японы 11 их сургууль тус улсад суралцах талаар мэдээллийг өгөх юм.
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвөөс 8 дахь жилдээ зохион байгуулж буй энэ удаагийн яармагт оролцож буй сургуулиуд:
- Асахи их сургууль
- Кэйо их сургууль
- Олон улсын их сургууль
- Осака аялал жуулчлалын их сургууль
- Осака их сургууль
- Рицүмэйкан ази номхон далайн их сургууль
- Тооёо их сургууль
- Тоокай их сургууль
- Удирдлагын ухааны институт
- Чюүоо их сургууль
- Шибаүра техникийн их сургууль болон Шизүока мужийн захиргаа оролцож байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
47914
0 эможи