ФОТО: МУИС-ийн олон улсын стандартад нийцсэн шинэ НОМЫН САН

2017 оны 10 сарын 05

Монгол Улсын Их сургууль 75 жилийн ойн хүрээндээ олон улсын стандартад нийцсэн шинэ номын санг ашиглалтад орууллаа. Тус номын сангийн нээлт өнөөдөр боллоо.

Arslan.mn

Номын сангийн нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Г.Чулуунбаатар, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нар оролцож үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдөр сайхан өдөр болж байна. Би их баяртай байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болохдоо нэг сайхан номын сан байгуулж нээх юмсан гэж бодож байсан. Тэгвэл өнөөдөр МУИС 75 жилийн ойгоороо ийм сайхан номын сан нээж байгаад би их баяртай байна.

МУИС-ийн үе үеийн эрдэмтэн мэргэд, багш нарт сургуулийн 75 жилийн ой, номын сангийн нээлтийг тохиолдуулан баяр хүргэе. Бид дандаа гаднынхны хийсэн зураг төслөөр ажил хийж, ийм болох юмсан гэж боддог байсан үе саяхан. Тэгвэл МУИС-ийн шинэ номын сангийн интерьер дизайнаас эхлээд барилга байгууламж, тавилга, бүх зүйлийг Монголын компаниуд хийсэн тухай танилцуулж байгаа нь бахархалтай байна. Баяр хүргэе.

“Ном бол ертөнцийг харах цонх” гэж биднийг бага байхад сургасан. Одоо ч сургадаг. Цаашид ч сургах байх.

1942 онд, дэлхийн II дайны тэр хүнд үед 100 гаруйхан номтой нээгдэж байсан МУИС-ийн номын сан өнөөдөр 400 гаруй мянган номтой, стандартад нийцсэн том номын сан болж байгаад бид баярлаж бахархахгүй байхын аргагүй юм.

Энэ жишгээр МУИС-иас салбарлаж гарсан олон сайхан их, дээд сургуулиуд, аймгууд стандартад нийцсэн ийм номын сантай болох болтугай гэж ерөөе.

Мэдээж, менежмент зэрэг дээр хийх зүйл олон байгаа. Зарим салбар номын сангууд 24 цагаар ажиллана гэж байна. Цаашдаа иргэдэд нээлттэй номын сан болох байх гэж бодож байна. Дахин баяр хүргэе. Баярлалаа” гэлээ.

Arslan.mn

Номын сан нь уншлагын долоон танхимтай, олон улсын стандартад нийцсэн тоноглол, амралтын өрөө зэрэг бүх зүйлийг нэг дор цогцлоосноороо онцлог юм.

Номын сан ашиглалтад орж дижитал номын сантай болох, номын санд зургийн үзэсгэлэн, номын нээлт, эрдэм шинжилгээний уншлага хийх, зохион байгуулах бусад салбаруудтай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болж буй юм.

Arslan.mn

МУИС-ийн оюутан төдийгүй нийслэлийн иргэд ном соёлоор үйлчлүүлэх боломж бүрджээ. Номын сангийн I-IV давхрын баруун жигүүрт уншлагын танхим, зүүн жигүүрт хичээлийн танхим, V, VI давхрыг лабораторийн зориулалтаар барьжээ.

  Зарим оюутны хувьд номын санд хонож хичээлээ хийх, шалгалтад бэлтгэх шаардлага гардаг. Тиймээс номын сангийнхаа нэг танхимыг 24 цагийн үйлчилгээтэй болгох юм байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
47835
1 эможи
keyboard_arrow_up