МУИС Азийн шилдэг сургуулийн эгнээнд багтана

2017 оны 10 сарын 03

Тэртээ 1940 он. Дарийн үнэр хамар цор­гиулж, тас няс хийх дуу бөмбөрцөгийг доргионо. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гунигт, аймшигт түүх энэ цаг үед болсон юм. Харин тэр цаг үетэй давхцан Азийн төв хэсэгт нэгэн түүхэн үйл явдал болсон нь Монгол Улсын ууган их сургууль байгуулагдаж, манай улс үндэсний дээд боловсролтой мэргэжилтнээ бэлтгэж эхэлсэн хэрэг байлаа.

Arslan.mn

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл БНМАУ-ын Ардын Их хурлын тогтоолд үндэслэн,  арванхоёрдугаар сарын 6-нд Сайд нарын Зөвлөлөөс “Улаанбаатар хотноо улсын их сургууль байгуулах тухай“ 45 дугаар тогтоол гаргажээ. Дээрх шийдвэрийг үндэслэн БНМАУ Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэг-тэйгээр 1942 онд Улсын их сургуулийг байгуулсан байна. БНМАУ-ын Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс гаргасан их сургууль байгуулах бэлтгэл ажлыг хангах үүргийг тухайн үеийн Гэгээрлийн сайд Т.Машлай  гүйцэтгэж байжээ. Анх анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн гурван факультет, математик, физик, биологи, ерөнхий, органик хими, мал эмнэлэг, анатоми, гэсэн тэнхимтэйгээр байгуулагд-жээ. Үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элслүүлж анхны хичээлээ эхэлж байсан байна. Улсын ууган сургууль нь 1947 онд таван жилийн ойгоороо Маршал Чойбалсаны нэрэмжит болж, өнөөдрийг хүртэл овоглон явдаг билээ. Түүний дараа  60 жилийн ойгоороо Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан түүх-тэй. Тэр цагаас хойш  60 оныг үдсэн ч ямар ч гавьяа, шагнал хүртэлгүй улсынхаа боловсон хүчнийг бэлтгэн, эрдмийн хэт цахиж яваа юм. Тус сургууль 1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш өдгөө 75 жилийн ойтойгоо энэ онд золгож байна. Тэр цагаас хойш нийтдээ 100 мянга гаруй их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна. Одоогоор 20 орчим мянган оюутан, 1500 гаруй салбар бүрийн доктор, профессор, багш ажилчид, таван бүрэлдэхүүн, хоёр салбар сургууль, 44 тэнхим, бие даасан 21 нэгжтэй олон арван оюутан, залуус, багш, ажилчид, төгсөгчдийн эрдмийн өргөө болж байна. 
Улсын ууган эрдмийн өргөөний түүхт 75 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 5-нд албан ёсоор эхлэх бөгөөд ойн хүрээнд хүмүүнлэг, нийгмийн олон ажлууд төлөвлөсөн байгаа юм байна. Жишээлбэл, “МУИС-хөрөнгө оруулалтын форум”, “Эрдэмд түүчээлсэн 75 жил” хүндэтгэл, ёслолын баярын хурал зохион байгуулахаас гадна оюутны урлагийн наадам, спортын тэмцээн зэрэг болно. Эдгээрээс нийгэмд чиглэсэн хамгийн том арга хэмжээ нь тус сургуулийн номын сан юм. Ойн баяртаа зориулж номын сангийнхаа нээлтээ хийхээр болжээ. Номын сангийн шав тавих ажлыг 2015 онд эхлүүлсэн бөгөөд одоо бүрэн ашиглалтад орж дууссан байна. Одоогоор номын сан 360 мянган гаруй хэвлэмэл болон цахим сан хөмрөгтэй, олон улсын цахим мэдээллийн сангуудыг ашиглах болом-жийг бүрдүүлээд байгаа гэнэ. Номын санд уншлагын, гэрээр ном олгох, салбар номын сангийн, цахим материал үзэх, лавлагаа мэдээллийн, ном сэлбэн засах, электрон болон цаасан каталог, хайлтын үйлчилгээтэй 24 цагийн уншлагын танхимтай юм байна. Энэхүү номын сан  зөвхөн МУИС-ийн оюутан багш ажилчдад зориулсан бус, Улаанбаатар хотын нийт иргэдэд зориулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй орчин бүрдүүлж, танхим, ариун цэврийн өрөө, шат зэргийг тусгайлан бэлджээ. Тус номын санг байгуулахад 16 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 14 саяыг сургууль өөрийн хөрөнгөөр үлдсэнийг нь улсаас төсөвлөсөн байна. Мөн тус сургууль 2024 онд Азийн тэргүүлэх 100 сургуулийн нэг болох зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47696
0 эможи
keyboard_arrow_up